horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

post-img

АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор өчигдөр тохиролцож, Ормузын хоолойг нээхээр болжээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-Ираны хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ “Энэ тохиролцоо Ливанд нөлөөлөхгүй” гэж мэдэгдэв.

Энэ нь Израилын арми Ливаныг бөмбөгдөх хэвээрээ гэсэн үг юм. 2-р сарын 28-нд АНУ, Израилын арми Иран руу халдсан. Үүний дараа 3-р сарын 2-нд Ливан улсад байрлах “Хезболла” террорист бүлэглэл Израил руу халдсанаар Израил-Хезболлагийн зөрчилдөөн эхэлж байв.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Израил өдөр бүр Ливан улс дахь Хезболла бүлэглэлийн байрлалууд руу өдөр бүр бөмбөгдөж байгаа. Хэдийгээр Иранд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч Израилын арми Ливан улсыг үргэлжлүүлэн бөмбөгдөх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

0/1000