Их Британи улс АНУ-ын реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. Үүний дараа тус улсад 7-р сард болох байсан “Wireless” тоглолт цуцлагдсан байна. Kanye West уг тоглолтын гол оролцогч байв. “Wireless” хөгжмийн фестивалыг зохион байгуулагчид тоглолтоо цуцалж, тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоо мэдэгдлээ.
Kanye West сүүлийн жилүүдэд еврейчүүдийг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, нацистуудыг дэмжсэн үг хэлснийхээ улмаас олон нийтийн шүүмжлэлд өртөх болсон аж. Үүний улмаас Их Британи түүнийг улсдаа нэвтрүүлэхийг хориглосон байна.
Kanye West 2022 онд сошиал медиад “Еврей хүмүүс үхтүгэй” гэх утгатай нийтлэл бичиж байв. Мөн тэрбээр 2022 онд Alex Jones-ын подкастад оролцох үедээ “Би Гитлерийг сайн хүн гэж хардаг” гэж мэдэгдсэн байна. Мөн 2025 онд Kanye “Heil Hitler” буюу “Гитлер мандтугай” нэртэй дуу цацаж байлаа.
Эх сурвалж: BBC

