horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израилын арми Ливаныг 10 минутад 100 удаа бөмбөгдөж, 182 хүний аминд хүрчээ

post-img

Израилын арми өчигдөр Ливан улс даяар өргөн хэмжээний халдлага үйлдсэний улмаас 182 хүн амиа алджээ. Израилын арми Ливаныг 10 минутад 100 удаа бөмбөгдсөн гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Ливаны “Хезболла” бүлэглэл Израил руу пуужин харважээ. Энэ нь АНУ-Ираны байгуулсан 14 хоног гал зогсоох хэлэлцээр хэр хэврэг болохыг харуулж байна.

Өчигдөр АНУ болон Иран улс 14 хоног гал зогсоох хэлэлцээр хийж, Ормузын хоолойг нээхээр болсон билээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ “Үүнд Ливан улс хамаарахгүй” хэмээн мэдэгдэж, Ливаныг үргэлжлүүлэн бөмбөгдөх хүсэлтэйгээ илэрхийлж байв.

Биньямин Нетаньяху ингэж мэдэгдсэнээсээ хойш ганцхан хоногийн дараа Ливан даяар өргөн хэмжээний халдлага үйлджээ. Хэрэв Израил Ливан руу халдсан хэвээр байвал Ираны Исламын хувьсгалт гравдын корпус (IRGC) Израилыг бөмбөгдөнө гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000