horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп НАТО-г АНУ-д тусалсангүй гэж гомдолложээ

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Руттег Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ “Иранд явуулж буй дайнд АНУ-д НАТО тусалсангүй” гэж гомдолложээ. Тус уулзалтын дараа Трамп “Truth Social” платформ дээр “Бидэнд НАТО хэрэгтэй байх үед НАТО тэнд байгаагүй. Бидэнд дахин хэрэг болох үед ч НАТО бидэнд туслахгүй” гэж бичсэн байна.

Харин НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Рутте Трамптай хийсэн уулзалтаа “Маш шударга ярилцсан уулзалт байлаа” гэж тодорхойлжээ.

Трамп Ирантай хийж буй дайны хүрээнд Ормузын хоолойг нээхэд туслахыг НАТО-гийн гишүүн орнуудаас шаардаж байв. Гэвч НАТО-гийн гишүүн орнууд АНУ-д туслахаас татгалзсаны дараа Трамп АНУ-г НАТО-гоос гаргах талаар бодож байгаагаа мэдэгдэж байлаа.

НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Рутте АНУ-г НАТО-д үлдээхийг Трампаас гуйхаар тус уулзалтыг хийжээ. Тус уулзалтын үеэр Трамп АНУ-ыг НАТО-д үлдээх эсэх талаар ярьсан эсэх нь тодорхойгүй. Нэг л зүйл тодорхой байгаа нь Трамп АНУ-д туслаагүйнх нь төлөө НАТО-гийн гишүүн орнуудад гомдож явдаг аж.

Эх сурвалж: BBC

0/1000