АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Иран гал зогсоох “жинхэнэ” хэлэлцээрийг дагаж мөрдөх хүртэл АНУ-ын арми Ойрх Дорнодод үлдэх болно. Хэрэв Иран гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол АНУ Иранд хүн төрөлхтний урьд хожид харж байгаагүй хамгийн том цохилт өгнө” гэж мэдэгдлээ.
Мягмар гарагт АНУ, Иран гал зогсоох хэлэлцээр хийсэн ч гэлээ үүний дараа Израилын арми Ливаныг бөмбөгдсөн. Үүний улмаас Ираны арми “Израилыг бөмбөгдөнө” хэмээн сүрдүүлж, Иранд гал зогсоох хэлэлцээрт асуудал үүсээд байгаа юм.
Трамп Ираны хөдөлгөөн бүрийг ажиглаж байгаа аж. Хэрэв Иран Израил руу халдвал АНУ Иранд маш том цохилт өгнө гэж анхааруулаад байна.
Эх сурвалж: BBC

