horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Амьтны хүрээлэнгээс оргосон чоныг олон зуун хүн хайж байна

post-img

Өмнөд Солонгосын Тэжон хотын амьтны хүрээлэнгээс чоно оргожээ. Тэрийг олон зуун хүн хайж байна. Тэжон хот 1.5 сая хүн амтай. Сөүлээс 150 километр зайтай.

Тухайн чоно лхагва гарагт “O-World” амьтны хүрээлэнгээс зугтсан байна. Уг чоныг гудамжаар сул явж байхад нь Тэжон хотын гал унтраах ангийн ажилтан авч, нийтэлжээ.

Гал сөнөөгч, цагдаа, цэрэг гээд 300 гаруй хүн уг чоныг хайж байгааг Тэжон хотын гал унтраах анги мэдээлсэн байна.

Тухайн чоно 2024 онд төрсөн, 30 кг жинтэй эр чоно аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өнөөдөр Тэжон хотын сургуулиудыг хаажээ. “O-World” амьтны хүрээлэн “Бид өдөр бүр нээхээсээ өмнө амьтдынхаа тоог шалгадаг. Нэг чоно дутуу байсан. Камерын бичлэг шалгаж үзэхэд, тухайн чоно хашаан доогуур нүх ухаж зугтсан байсан” гэж мэдэгдсэн байна.

2023 онд Сөүл хотын амьтны хүрээлэнгээс эрээн тахь оргож, гудамжаар сул явж байгаад, олны анхаарлыг татаж байв.

Эх сурвалж: The Guardian

0/1000