Пүрэв гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израил Ливантай аль болох хурдан энхийн хэлэлцээр байгуулах хүсэлтэй байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайддаа Ливантай эрхийн хэлэлцээ хийж эхлэх үүрэг өгч, уг гэрээнд “Хезболла” бүлэглэлийн зэвсгийг хураах заалт оруулахыг даалгасан байна.
Нетаньяху тус мэдэгдлийнхээ үеэр “Манай улстай хэлэлцээр хийх Ливаны хүсэлтийн дагуу би өчигдөр сайд нарт Ливантай аль болох хурдан хэлэлцээр хийх үүрэг өгсөн. “Хезболла” бүлэглэлийн зэвсгийг хурааж, Израил болон Ливан улсын хооронд энх тайван харилцаа тогтоох нь тус хэлэлцээрийн гол зорилго юм” гэж онцолжээ.
Нетаньяхугийн хийсэн мэдэгдэлд Ливаны Засгийн газар хариу өгөөгүй байна. Уг мэдэгдлээс цагийн өмнө Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун “Ливанд болж буй зөрчилдөөнийг зогсоох цорын ганц шийдэл бол Израил, Ливаны хооронд гал зогсоох хэлэлцээр хийх юм” гэж мэдэгджээ.
Израилын арми 3-р сарын 2-нд “Хезболла” бүлэглэл рүү гал нээж эхэлснээс хойш Ливанд 1700 хүн амиа алдаж, 1 сая гаруй хүн орон гэргүй болсон гэж Ливаны эрх баригчид мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

