АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Иран Ормузын хоолойг хаана” гэж бидний тохиролцоонд тусгагдаагүй” гэж мэдэгджээ. Мягмар гарагт АНУ, Иран гал зогсоох хэлэлцээр хийж, Ормузын хоолойг нээсэн. Үүний дараа Израилын арми Ливан улсыг үргэлжлүүлэн бөмбөгдсөн тул Ираны арми Ормузын хоолойг буцаагаад хаасан аж. Мөн Ираны эрх баригчид “Хэрэв Израил Ливан руу дахин халдвал Израилыг бөмбөгдөнө” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улс Ливантай энхийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Тэд Ливан улстай хийх энхийн хэлэлцээрийн хүрээнд “Хезболла” бүлэглэлийн зэвсгийг хураахад түлхүү анхаарч байна.
Эх сурвалж: BBC

