horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Испани улс бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны оршин суух эрх олгохоор болжээ

post-img

Испани улсын Засгийн газар бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны оршин суух эрх олгож, ажиллах хүчнийхээ эгнээнд албан ёсоор нэмэхээр болжээ. Үүнийг Ерөнхий сайд Педро Санчес “шударга” бөгөөд улс оронд нь “зайлшгүй шаардлагатай” алхам гэж тайлбарласан байна. Тэр сошиал медиад бичсэн нийтлэлдээ “Энэ бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон хагас сая орчим хүний бодит байдлыг хүлээн зөвшөөрөх алхам юм” гэж бичжээ.

Тус улсын Консерватив сөрөг хүчний нам Засгийн газрын уг шийдвэрт хориг тавихаа мэдэгдэв. Энэ шийдвэр хууль бус цагаачлалыг өөгшүүлж, илүү олон цагаачид ирэх сэдэл төрүүлнэ гэж үзэж байгаа аж.

Уг шийдвэрийн хүрээнд Испанийн Засгийн газар зохих шаардлага хангасан, бичиг баримтгүй цагаачид нэг жил оршин суух зөвшөөрөл олгоно. Үүнийг дараа нь сунгах боломжтой гэнэ. Нэг жил оршин суух зөвшөөрөл авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд Испанид амьдарсан, гэмт хэрэг үйлдсэн түүхгүй байх ёстой аж. Хууль бус цагаачдын өргөдлийг 4-р сарын 16-наас 6-р сарыг дуустал хүлээж авах юм байна.

Одоогоор Испани улсад 840,000 орчим хууль бус цагаач оршин сууж байгаа аж. Тэдний дийлэнх нь Латин Америкийн орнуудаас ирсэн гэж “Funcas” судалгааны төв мэдээллээ.

Эх сурвалж: BBC

0/1000