АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европ тив дэх хамгийн ойрын холбоотон нь байсан Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонигийн талаар гомдоллон ярьжээ. Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Доналд Трампын хүчтэй дэмжигч байсан ч түүнийг 2-р сард Ираны эсрэг дайн явуулж эхэлснээс хойш эрс эсэргүүцэх болсон юм.
Даваа гарагт Ромын пап лам руу хэл амаар дайрч давшилсан Трампын үйлдлийг Мелони “байж боломгүй” гэж шүүмжилсэн байна. Трамп мягмар гарагт “Итлаи” сонинд өгсөн ярилцлагадаа Италийн Ерөнхий сайд Жоржа Мелониг “Эр зориггүй”, “АНУ-ыг гомдоосон” гэж шүүмжилжээ.
Трамп мягмар гарагт Италийн “Corriere della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Жоржа Мелониг “Миний бодож байснаас тэс өөр хүн байсан” гэж тодорхойлоод, Ормузын хоолойг нээхэд туслаагүйд нь урам хугарснаа илэрхийлжээ. Мөн Трамп “Тэр намайг үнэхээр цочирдуулсан. Би түүнийг зоригтой хүн гэж боддог байлаа. Гэвч би буруу бодож байжээ” гэж хэлсэн байна.
Трампын хийсэн мэдэгдлийн талаар Цагаан ордон тайлбар өгөхөөс татгалзжээ. Италийн Ерөнхий сайдын Хэвлэлийн алба ч үүнд хариу өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters

