Израил болон Ливаны талууд 1993 оноос хойш анх удаа дипломат хэлэлцээр хийжээ. Тэд тус хэлэлцээрээр Израил болон Ираны дэмжлэгтэйгээр “Хезболла” бүлэглэл хоорондын зөрчлийг дуусгах талаар ярилцсан байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоёр талыг зуучилсан бөгөөд тус уулзалтыг “Хезболла” бүлэглэлийн нөлөөг зогсоох “түүхэн боломж” гэж мэдэгджээ. АНУ-ын мэдэгдэлд дурдсанаар Израил болон Ливаны талууд тодорхой цаг, газарт шууд хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон байна. Харин Израил улс хэлэлцээний үеэр төрийн бус бүх террорист бүлгүүдийн зэвсгийг хураахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн нь далд утгаар “Хезболла”-г хэлсэн хэрэг байв.
Харин Ливаны тал гал зогсоож, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалжээ. Тус хоёр улс дипломат харилцаа тогтоож байгаагүй. Хамгийн сүүлд 1993 онд төрийн дээд түвшний хэлэлцээр хийж байжээ.
3-р сарын 2-нд Израил болон Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн зөрчилдөөн эхэлснээс хойш Ливанд амиа алдсан хүний тоо 2000 давсан байна.
Эх сурвалж: BBC

