horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Хилээр 2000 шоргоолж гаргах гээд баригдсан хятад иргэнд 1 жил хорих ял оноожээ

post-img

Кени улсын хилээр олон мянган амьд хатан шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон Хятадын иргэнд 1 жил хорих ял оноожээ. Кени улсын Найроби хотын шүүх Жан Кэцюн хэмээх хятад иргэнд 1 жил хорих ял, мөн 1 сая кени шиллинг буюу 7737 ам.долларын торгууль ногдуулсан байна.

Жан Кэцюн Найроби хотын Жомо Кениатагийн олон улсын нисэх онгоцны буудлаас БНХАУ руу нисэхдээ гар тээшиндээ 2000 орчим шоргоолж авч явжээ. Тэр аюулгүй байдлын шалгалтаар орох үедээ баригджээ.

Эрх баригчид түүний ачаанаас 2000 гаруй амьд шоргоолж илрүүлсэн байна. Түүний 1948 нь Африкийн аварга ургац хураагч шоргоолж (Messor cephalotes) байв. Жан Кэцюн шоргоолжнуудыг амьдаар нь авч явахын тулд тусгай зориулалтын шилэн хоолойд 1948 хатан шоргоолж хийж, үлдсэн 300 орчмыг нь гурван ширхэг ариун цэврийн цаасан дотор нуусан байсан аж.

Кенийн эрх баригчид сүүлийн үед Европ болон Ази тивд шоргоолжны хууль бус худалдаа нэмэгдэж байгааг анхааруулжээ. Зарим төрлийн шоргоолжны үнэ $220 хүрдэг гэнэ.

Шүүгч Ирине Гичоби шүүхийн шийдвэрийг танилцуулах үеэрээ сүүлийн үед шоргоолжны хууль бус худалдаа огцом нэмэгдэж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа тул уг гэмт хэрэгт хатуу шийтгэл оногдуулах шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр Жан Кэцюнийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа бөгөөд “Шударга хүн биш” хэмээн тодорхойлжээ.

Жан Кэцюнийг Кени улсын шоронд 1 жил хорьсны дараа эх орон руу нь албадан буцаахаар болжээ. Жан Кэцюнд давж заалдах 14 хоногийн хугацаа бий. Өмгөөлөгч нь түүнийг давж заалдана гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000