horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ираны дайнаас үл хамааран Хятадын эдийн засаг өсөлттэй гарчээ

post-img

Хятадын эдийн засаг энэ оны эхний 3 сард 5%-иар өссөн гэж тус улс мэдээлжээ. Ираны арми Ормузын hоолойг хаасны улмаас Ази тив даяар газрын тосны арилжаа тасалдсан энэ үед Хятадын эдийн засаг өсөлттэй гарсан нь хүлээлтээс давсан үзүүлэлт болж байна.

АНУ, Израил улс 2-р сард Иран руу дайрч, дайн дэгдээснээс хойш Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай Хятад улс эхний улирлын ДНБ-ын өсөлтийн тайлангаа тавьсан анхны том орон болов. Харин АНУ эхний улирлын тайлангаа 4-р сарын сүүлчээр гаргана.

Хятадын Үндэсний статистикийн хороо “Хятадын ДНБ өнгөрсөн оны сүүлийн улиралд 4.5%-иар өссөн бол энэ оны эхний улиралд 5%-иар өссөн” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

0/1000