horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Амьтны хүрээлэнгээс оргосон чоныг 9 хоногийн дараа барьжээ

post-img

Өмнөд Солонгост амьтны хүрээлэнгээс оргосон чоныг 9 хоногийн дараа барьж, амьтны хүрээлэнд буцаан аваачжээ. 4-р сарын 8-нд Тэжон хотын “O-World” амьтны хүрээлэнгээс чоно оргосны дараа Өмнөд Солонгос даяар шуугьж, тухайн чоныг олон зуун хүн хайсан юм. Сөүл хотоос 100 километр зайтай Тэжон хотоос 2 настай чоно оргосон нь солонгосчуудыг тэр чигт нь айдаст автуулж байлаа.

Амьтны эрх хамгаалагчид тухайн чоныг амьтны хүрээлэнгээс гаднах орчинд амьдарч чадах эсэх, мөн баригдах үедээ алуулах эсэхэд нь санаа зовж байв. Учир нь 2018 онд тус амьтны хүрээлэнгээс пума оргосон аж. Уг пумаг барих үедээ хөнөөжээ.

“Neukgu” нэртэй, 2 настай эр чоно амьтны хүрээлэнгээс оргосноос хойш цагдаа, гал сөнөөгч, цэргийнхэн гээд 300 орчим хүн чоныг олохоор Тэжон хотын ойролцоох ойг самнажээ. Тэд 9 хоног ажилласны эцэст тухайн чоныг хурдны замын ойролцоох толгодоос барьж, унтуулах тариа хийн, амьтны хүрээлэнд нь эрүүл саруул буцаан аваачжээ.

Тухайн чоныг оргосны дараа “O-World” амьтны хүрээлэн олон нийтийн шүүмжлэлд өртсөн тул үйл ажиллагаагаа зогсоосон аж. Дахиж хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: ABC News

0/1000