horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Япон улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлохоор болжээ

post-img

Өчигдөр Япон улс бодлогын томоохон өөрчлөлт хийж, зэвсгийн экспортод тавьсан хоригоо цуцалжээ. Ингэснээр тус улс Дэлхийн ll дайнаас хойш анх удаа гадаадын орнуудад пуужин, сөнөөгч онгоц, байлдааны хөлөг гэх мэт зэвсэг экспортлох боломжтой болсон байна.

Дэлхийн II дайнаас хойш тус улс батлан хамгаалах төсвөө хязгаарлаж, мөргөлдөөнд оролцохоос татгалзсан бодлого баримталж ирсэн юм. Зэвсгийн экспортод тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргасан нь Японы батлан хамгаалахын аж үйлдвэрийн хүчин чадлыг  бэхжүүлэх зорилготой гэж эрх баригчид мэдээлжээ.

Өмнө нь Япон улс зөвхөн хүний аминд халгүй зэвсэг л экспортолдог байсан аж. Тус улсыг зэвсгийн экспортын хоригоо цуцалмагц Польш болон Филиппин улс зэвсэг авах хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000