АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ Израил-Ливаны гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгасан гэж мэдэгджээ. Трамп BBC-д өгсөн ярилцлагадаа Ираны дайны талаар “Миний хийж байгаа зүйл амжилттай хэрэгжиж байна. Би Ирантай тохиролцоо хийх гэж яарахгүй” гэжээ.
Саяхан л Трамп Ираны эрх баригчдаас хурдан тохиролцоо хийхийг шаардаж, сүрдүүлж байв. Гэтэл одоо Трамп өөрөө Ирантай тохиролцоо хийх гэж яарахгүй хэмээн, Ираны дайныг албаар сунжруулах боллоо. АНУ-Ираны талууд хэзээ энхийн хэлэлцээр хийх нь улам л тодорхойгүй болж байна.
Мөн АНУ-ын арми Энэтхэгийн далайд Ираны газрын тосыг тээвэрлэж явсан усан онгоцыг саатуулжээ. Трамп “АНУ Ормузын хоолойг бүрэн хяналтдаа авсан” гэж мэдэгдсээр байна.
Харин Ираны Батлан хамгаалах яамны сайд “Хэрэв АНУ зөвшөөрөл өгвөл бид Ирантай үргэлжлүүлэн дайтахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Бид Ираныг чулуун зэвсгийн үед нь буцаах болно” гэж сүрдүүлсэн нь Трампыг дуурайсан үйлдэл байв.
Эх сурвалж: BBC

