Венесуэл улсын Ерөнхийлөгч Мадурог хэзээ баривчлагдах вэ гэдэг бооцоо тавьж, $409,000 олсон АНУ-ын тусгай хүчний цэрэг баривчлагджээ. АНУ-ын армийн тусгай цэргүүд 1-р сарын 3-нд Венесуэл улс руу халдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэртэй нь хамт баривчлан, АНУ руу авч явсан юм.
Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон, АНУ-ын тусгай хүчний цэрэг Ганнон Кен Ван Дайк дотоод мэдээлэл ашиглан, “Polymarket” бооцооны сайт дээр Мадурог хэзээ баривчлагдах вэ гэдэг дээр $33,000-аар бооцоо тавьж, $409,000 олсон байна.
АНУ-ын Хууль зүйн яам Ганнон Кен Ван Дайкийг нууц мэдээлэл ашиглан, бооцоо тавьсан хэргээр ял тулгасан байна. Хууль зүйн яам энэ талаар “Дотоод мэдээлэл ашиглан, арилжаа хийх нь хууль бус үйлдэл юм” гэж мэдэгдэв. Тус яамны мэдээлснээр Ганнон Кен Ван Дайк 2025 оны 12-р сарын 26-нд “Polymarket” дээр хаяг нээж, Мадуро болон Венесуэл улстай холбоотой бооцоонууд дээр арилжаа хийх эхэлжээ. Түүнийг Засгийн газрын нууц мэдээлэл ашиглан $33,000 доллароор бооцоо тавьж, $409,000 олсон нь хууль бус гэж үзсэн тул баривчилсан байна.
Эх сурвалж: BBC

