Гималайн уулсад авирахад тохиромжтой улирал эхэлж буй энэ үед Эверест уулын үндсэн отгоос дээш өгсөх замыг асар том мөсөн гол хаасны улмаас ууланд авирагчид авирч чадахгүй болжээ. Дэлхийн дээвэр Эверестийн нэгдүгээр отгийн доор 30 метр өндөр мөс бөөгнөрчээ. Үүнээс болж аялагчид дээш авирч чадахгүй гацаад байна.

Эверестийн доод хэсэгт олс, шатыг янзалж, суурилуулдаг мөсний мэргэжилтнүүд “Уг мөсийг хайлж дуусах хүртэл хэд хоног хүлээхээс өөр аргагүй” гэж мэдэгджээ.
Эверест ууланд авирахад хамгийн тохиромжтой улирал эхлээд байна. Энэ үед авирагчид уг мөсийг хайлж дуусахыг хүлээхээс өөр аргагүй болж байна. Мэргэжилтнүүд уг мөсийг хэд хоногийн дотор хайлж дуусна гэж найдаж байгаа гэнэ. Гэвч аялагчид авиралтаа хойшлуулах шаардлагатай болсон тул энэ жил Эверест ууланд авирагчид бөөгнөрөх эрсдэл үүслээ.
Эх сурвалж: BBC

