Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн оройн зоогийн үеэр буутай этгээд гал нээсэн нь олон нийтийг цочирдуулсан мэдээ байв. Тухайн үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэртэйгээ хамт оролцож байв. Буун дуу гарсны дараа Ерөнхийлөгчийн нууц албаны ажилтнууд Трампыг нэн даруй тэндээс авч гарчээ.
Буутай этгээд танхим руу нэвтрэх гэж оролдох үедээ хамгаалалтын албаны ажилтан руу буудсан байна. Тухайн ажилтан сум нэвтэрдэггүй хантаазтай байсан тул шархдаагүй аж.
Цагаан ордонд гал нээсэн этгээд 31 настай Коeл Томас Аллен гэдэг хүн болох нь тогтоогджээ. Түүнийг гал нээснээс хойш тун удалгүй баривчилсан аж. Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх хэлтэс ус хэргийг шалгаж байгаа гэнэ.
Тэгвэл Цагаан ордонд болсон уг халдлагын гол бай нь Доналд Трамп болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан нь тогтоогджээ. Трампыг аюулгүй газар луу аваачсаны дараа тэрбээр сэтгүүлчдэд хандаж “Минийхээс илүү аюултай ажил байхгүй болов уу” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

