horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Цагаан ордонд болсон халдлагын үеэр огтхон ч айгаагүй

post-img

Өнгөрсөн бямба гарагт Цагаан ордонд болсон халдлагаас түүнийг авч гарах үед “Огтхон ч айгаагүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Трамп ням гарагт “CBS News”-д өгсөн ярилцлагадаа “Тэр үед би огтхон ч айгаагүй. Би амьдралыг ойлгодог. Бид чинь галзуурсан ертөнцөд амьдарч байна шүү дээ. Тэр үед би жаахан өөрийнхөөрөө аашилсан гэх үү дээ. Буун дуу гарах үед би юу болоод байгааг харахыг хүссэн. Манай хамгаалалтын албаныхан маш сайн ажиллаж байсан. Тэд ирээд намайг авч явах гэх үед би “Түр байж бай. Би юу болоод байгааг хармаар байна” гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт Цагаан ордонд гал нээсэн этгээд 31 настай Коeл Томас Аллен гэдэг хүн болохыг тогтоожээ. Түүнийг хамгаалалтын албаныхан баривчилсан аж. Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх хэлтэс ус хэргийг шалгаж байна.

Цагаан ордонд болсон уг халдлагын гол бай нь Доналд Трамп болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: BBC

0/1000