Бямба гарагт Шри Ланка улсын Буддын шашны 22 лам 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ.
Тэднийг Тайланд улсаас Нигерийн нийслэл Коломбо хотын нисэх буудалд ирэхэд ачаанаас нь 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илэрсэн тул баривчилсан байна.
Бямба гарагт Коломбо хотын нисэх буудалд ирэхдээ лам тус бүр 5 кг хэмжээтэй каннабисын онцгой хүчтэй хэлбэр болох “Куш” бодисыг ачаа тээшиндээ нуусан байсныг гаалийн албаныхан илрүүлжээ. Тэд нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн гаргасан зардлаар Тайландад дөрөв хоног амраад буцаж ирэхдээ ийнхүү баривчлагдсан байна.

Мөн тус аяллыг зохион байгуулсан 23 дахь ламыг цагдаа нар Коломбо хотын ойролцоо баривчилснаа мэдээлжээ. Бусад 22 ламтайгаа хамт Тайланд руу яваагүй тухайн зохион байгуулагч лам нь бусад ламдаа уг тортой ачааг “хандив” хэмээн хэлж, ирэхээр нь нэг машин очоод ачаануудыг авна гэж хэлсэн байна.
Шри Ланкагийн хар тамхитай тэмцэх хэлтэс лам нарын утсан дахь зураг, бичлэгүүдийг шалгаж эхэлжээ. Энэ нь Шри Ланкагийн түүхэнд лам нар нисэх онгоцны буудлаар хар тамхи нэвтрүүлэх гэж оролдоод баривчлагдсан анхны тохиолдол болсон байна.
Эх сурвалж: BBC

