horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Энэтхэгийн тэрбумтны хүү Пабло Эскобарын усны үхрүүдийг аврах санал тавьжээ

post-img

Азийн хамгийн баян хүн, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүү Анант Амбани Колумб улсад Пабло Эскобарын усны үхрүүдийг нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хар тамхины бүлэглэлийн толгойлогч агсан Пабло Эскобар гадаад орноос Колумб улсад усны 4 үхэр авч ирж нутагшуулсан юм. Уг үхрүүд үржсээр өдгөө тоо толгой нь 200 орчим болсон байна.

Колумбын Засгийн газар тэдний тоо толгойг тогтоож барихын тулд усны эр үхрүүдийг зассан ч тоог нь цөөлж чадаагүй аж.Усны үхрүүд нутгийн иргэдэд аюул учруулах болсон тул тус улсын Засгийн газар эхний ээлжинд усны 80 үхрийг устгах шийдвэр гаргаснаа хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж байв.

Тэгвэл өчигдөр Азийн хамгийн баян хүн, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүү Анант Амбани тэрхүү усны үхрүүдийг Энэтхэгийн Гужарат муж дахь өөрийн “Вантара” амьтны хүрээлэндээ хүлээн авч, харж хандах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Колумб улс түүний мэдэгдэлд хараахан хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC

0/1000