horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Шинэ Зеландын сүмд 51 хүн хороосон алуурчин шүүхэд давж заалджээ

post-img

2019 оны 3-р сарын 15-нд Шинэ Зеландын Христчөрч хотын Исламын шашны 2 сүмд 51 хүний амь хороосон этгээдийн давж заалдах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй. Австрали улсын иргэн Брентон Таррант уг сүмд болсон халдлагыг үйлдэж, мөн нэмээд 40 хүний амь хороох гэж байснаа хүлээжээ. Тэр өдгөө Шинэ Зеландын шоронд давж заалдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа аж.

Өдгөө 35 настай Брентон Таррант “Хэргээ хүлээхээс өмнө шоронд хоригдож байхдаа маш их тамлуулж байсан. Хэрэг хүлээх үедээ шийдвэр гаргах чадваргүй байсан” хэмээн мэдэгдэж, шүүхэд давж заалдах хүсэлтээ өгчээ.

Өнөөдөр Шинэ Зеландын давж заалдах шатны шүүгчид “Түүнийг буруугаа хүлээ хэмээн хүчилж байсныг гэрчлэх хүн байхгүй” гэж мэдэгджээ. Мөн тэд Брентон Таррантыг өөрийгөө буруугүй гэж нотлох хангалттай нотлох баримт байхгүй хэмээн үзэж, давж заалдах хүсэлтийг нь хүлээж аваагүйгээ өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

Эх сурвалж: BBC

0/1000