АНУ-ын Калифорни мужийн прокурорууд Бритни Спирст 3-р сард мансуурсан үедээ жолоо барьсан хэргээр зөрчлийн хэрэг үүсгэжээ. 3-р сарын эхээр Бритни Спирс тус мужийн хурдны замаар алкохол юм уу, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин унаж яваад баривчлагдаж байв. Эрх баригчид түүнийг маш өндөр хурдтай явж байсан гэж мэдээлжээ.
Өдгөө 44 настай Бритни Спирс мансуурсан үедээ жолоо барьж яваад баривчлагдсаныхаа дараа буцаад, нөхөн сэргээх эмчилгээний төвд очсон байна. Төлөөлөгчид нь Бритни Спирсийн мансуурсан үедээ жолоо барьсан үйлдлийг “Зөвтгөх аргагүй алдаа” гэж мэдэгдэж байсан аж.
Түүний шүүх хурал дараа долоо хоногийн даваа гарагт болно. Гэвч энэ нь хөнгөн зөрчил тул Бритни Спирсийг биеэр ирэх шаардлагагүй гэжээ. Прокурорын байгууллага “Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дээр хатагтай Спирс өөрөө биечлэн ирэх эсэх нь түүний болон өмгөөлөгчийнх нь шийдэх хэрэг” гэж мэдэгдсэн байна.
Прокурорын байгууллагын мэдээлснээр жолоо барьж явахдаа осол гаргах юм уу, хэн нэгнийг гэмтээгээгүй ийм төрлийн зөрчилд шоронд хорих ял оноодоггүй гэжээ. Ийм төрлийн хэрэг хийсэн хүмүүст 12 сарын тэнсэн харгалзах ял оноож, торгууль ногдуулдаг ажээ.
Эх сурвалж: BBC

