horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ, Украины талууд харилцан гал зогсоохоор шийдвэрлэжээ

post-img

ОХУ Ялалтын баярыг тохиолдуулан 5-р сарын 8-9-ны хооронд түр гал зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ жилийн Москва хотод болох Ялалтын баярын парадыг Украины алсын зайн дроны довтолгооны эрсдэлээс шалтгаалан, цэргийн техникгүйгээр зохион байгуулах болсон байна.

Даваа гарагт Оросын Батлан хамгаалах яам сошиал медиад “Оросын армийн дээд командлагч Владимир Путин 2026 оны 5-р сарын 8-9-ны өдрүүдэд гал зогсоох шийдвэр гаргасан. Украины тал энэ шийдвэрийг дагаж мөрдөнө гэж бид найдаж байна” гэж мэдэгджээ.

Үүний хариуд Украин 5-р сарын 5-6-нд гал зогсоохоор болсон байна. Украины Ерөнхийлөгч Зеленский “Оросын сошиал медиад тавигдсан нийтлэлтэй холбоотойгоор Оросын талаас Украинд гал зогсоох албан ёсны мэдэгдэл ирээгүй. Харин бид 5-р сарын 5-6-ны хооронд гал зогсоох шийдвэр гаргалаа” гэж мэдэгджээ.

Мөн Зеленский “Ямар нэг баяр ёслолын ойг тэмдэглэж байснаас хүмүүсийн амьдралыг хамгаалах нь илүү үнэ цэнтэй шүү. Оросын удирдагчид энэ дайныг зогсоох дорвитой алхах хийх цаг болсон гэж бодож байна” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Al Jazeera

0/1000