АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “АНУ Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргах ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байна” гэж мэдэгджээ. Трампын санаачилж, даваа гарагт эхэлсэн “Эрх чөлөө төсөл” хэмээх ажиллагааг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түр зогсоохоор болжээ. Энэ нь АНУ-Ираны дайныг зогсоох хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбоотой гэв.
Ираны хэвлэл мэдээллүүд үүнийг “ялалт” хэмээн тэмдэглэж, “Ормузын хоолойг нээх гэж оролдоод Трамп удаа дараа бүтэлгүйтсэн тул ухарч байна” гэж мэдэгдэж байна.
Трамп сошиал медиад бичсэн нийтлэлдээ “Пакистаны хүсэлтээр” уг шийдвэрийг гаргасан гэж мэдэгджээ. Пакистан улс АНУ-Ираны дайныг зогсоох хэлэлцээрт зууч хэлбэрээр оролцож байгаа аж. Үүнээс гадна Трамп “Гэхдээ АНУ Ираны усан боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаана” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

