Ялалтын баяр тэмдэглэх зорилгоор 5-р сарын 8-9-нд гал зогсооно гэж даваа гарагт ОХУ мэдэгдсэн бол Украины тал 5-р сарын 6-7-нд гал зогсоохоо илэрхийлсэн. Хоёр тал харилцан тохиролцоогүй ч ийн гал зогсоохоор болсон. Уг шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө өчигдөр ОХУ-ын арми Украин даяар хүчтэй цохилт өгсний улмаас 20 орчим хүн амиа алджээ.
Оросын агаарын халдлагын улмаас Украины Запорожье мужид 12 хүн амиа алджээ. Украины Ерөнхийлөгч Зеленский уг халдлагыг “Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн террорист халдлага” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Краматорск мужид 5 хүн, Днипро мужид 4 хүн амиа алдсан гэж мэдээллээ.
Талууд гал зогсооно гэж мэдэгдсэн хэдий ч харилцан тохиролцоогүй байгаа тул гал зогсоох шийдвэрийг дагаж мөрдөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Зеленский ОХУ-г “Зэвсгээ буулгаад, жинхэнэ дипломат хэлэлцээр хий” гэж шаардсан байна.
Эх сурвалж: BBC

