horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Нүүрсний уурхайд хий дэлбэрч, 9 хүн амиа алджээ

post-img

Колумб улсад 5-р сарын 4-нд нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 9 хүн амиа алджээ. Аврах багийнхан нийслэл Богота хотын хойд хэсэгт орших Сутатаута бүс нутгийн нүүрсний уурхайгаас 6 хүнийг татаж гаргасан гэж мэдэгдэв. Нурангиас татаж гаргасан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бол аврах багийнхан үлдсэн хүмүүсийн цогцсыг татаж гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Тухайн нүүрсний уурхайд хий дэлбэрсэн байж магадгүй хэмээн тус улсын Үндэсний уул уурхайн агентлаг мэдээлсэн байна. Үндэсний уул уурхайн агентлаг сар гаруйн өмнө тухайн нүүрсний уурхайг хянан шалгаж, “Хий цугларсан байх эрсдэлтэй” гэж анхааруулж байжээ. Колумб улсын нүүрсний ихэнх уурхай хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй байдаг.

Колумб улсад уул уурхайн осол элбэг тохиолддог аж. Өнгөрсөн 7-р сард өөр нэгэн уурхайд механик осол гарсны улмаас 18 уурхайчин газар доор 18 цагийн турш гацсаны эцэст тэднийг татаж гаргаж байв.

Эх сурвалж: BBC

0/1000