horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Ирантай тохиролцохоор “Эрх чөлөө” ажиллагааг түр зогсоосны дараа газрын тосны үнэ буурчээ

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Ирантай хийх тохиролцоонд ахиц дэвшил гарч байна. Ормузын хоолойд явуулж буй “Эрх чөлөө ажиллагааг түр хугацаанд зогсоохоор боллоо” хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа өнөөдөр Азийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа. Тухайлбал, Brent брэндийн газрын тосны үнэ 1.7%-иар буурч, нэг торх нь 108 ам.доллар болов. Харин АНУ-ын арилждаг газрын тосны үнэ 1.6%-иар буурч, нэг торх нь 100.60 ам.долларт хүрэв.

Энэ долоо хоногийн эхээр Трамп “Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргахад АНУ тусална” хэмээн мэдэгдэж, “Эрх чөлөө” ажиллагааг эхлүүлсний дараа газрын тосны үнэ 6%-иар өссөн. Тэгвэл уг ажиллагааг түр зогсоосны дараа газрын тосны үнэ ийнхүү буурлаа.

Эх сурвалж: BBC

0/1000