horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш

post-img

Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш гэж НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад халдварт өвчин судлаачаар ажилладаг Мариа ван Керкхове хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хантавирүс 6 жилийн өмнө дэгдсэн цар тахал шиг аюултай биш. Учир нь уг вирүс хүмүүс зөвхөн маш ойрхон байж, бие биедээ хүрэх үед халдварладаг” гэж мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн салбарын эрх баригчид Номхон далайд хөвж яваа “MV Hondius” хөлөг онгоцонд явж байгаад буусан зорчигчдыг олж тогтоохоор ажиллаж байна.

Энэ долоо хоногийн эхээр Аргентинээс Антарктид руу 150 хүнтэй зорчиж явсан “MV Hondius” хөлөг онгоцон дээр хантавирүс дэгдэж, 3 хүн нас барсан юм. Уг вирүс хүнээс хүнд халдах чадвартай андс (Andes) омгийнх болохыг ДЭМБ өчигдөр албан ёсоор баталжээ.

Эх сурвалж: BBC

0/1000