Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
user

Селена Гомес тээгч эх хөлсөлнө, эсвэл хүүхэд үрчилж авна

Селена Гомес тээгч эх хөлсөлнө, эсвэл хүүхэд үрчилж авна

Дуучин Селена Гомез “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа найз залуу Бенни Бланкотой харилцах харилцаа болон ээж болох хүслийнхээ тухай ярьжээ. Америкийн дуучин бүсгүй ирээдүйд тээгч эх хөлслөх эсвэл хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байгаа аж. Тэр өөрөө жирэмслэх боломжгүй гэнэ. Энэ нь түүний сэтгэл санаанд нөлөөлж, хямралд оруулсан байна.

Селена Гомес “Ингэж хэлмээргүй байгаа ч харамсалтай нь би өөрөө төрж чадахгүй бололтой. Өөрийн болон хүүхдийнхээ амь насанд аюул учруулж болзошгүй эрүүл мэндийн олон асуудалтай тулгарлаа. Энэ асуудал хэсэг хугацаанд санаа зовох зүйл байсан. Одоо миний сонгосон шинэ аялал минь ямар байх бол гэдэгт сэтгэл догдолж байна. Гэхдээ эцсийн эцэст би хүүхэдтэй болно” гэж ярьжжээ.

Дуучин бүсгүй хөгжмийн продюсер найз залуугынхаа талаар “Бенни Бланкотой хамт байхдаа мэдэрдэг ийм хайрыг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө од бүсгүй ядам хуруугаа эможин доор нуусан зургаа нийтэлсэн юм. Үүнийг харсан шүтэн бишрэгчид нь түүнийг Бланкотой сүй тавьсан гэж таамаглажээ.

Б.Мөнхзул

0/1000