Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
user

“Галзуу хурд 7” киноны дууг дуулсан реппер Рич Хоми Куан таалал төгсжээ

“Галзуу хурд 7” киноны дууг дуулсан реппер Рич Хоми Куан таалал төгсжээ

“Type of Way”, “Flex” зэрэг хит дуугаараа алдартай Атланта хотод цагаан алтны бизнес эрхэлдэг реппер Рич Хоми Куан өнгөрсөн пүрэв гарагт 33 насандаа таалал төгсжээ. Жоржиа мужийн Фултон дүүргийн эрүүл мэндийн шинжээч реппер Деквантес Девонтай Ламар түүнийг нас барсан тухай мэдэгдсэн байна.

Репперийн эхнэр нь хүүгээ сургуульд хүргэж өгөөд, буцаж ирээд, түүний цогцсыг буйдан дээрээс олсон байна. Өнгөрсөн шөнө нь репперийн ах түүнийг гал тогооны шалан дээр аман дахь хоолоо идэж чадалгүй унтсан байхыг хараад, буйдан дээр хэвтүүлсэн аж. Өглөө нь эхнэр нь түүнийг буйдан дээр унтаж байхаар нь сэргээлгүй, хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр явсан байна. Эхнэр нь 11 цагийн үед ирээд Ламарыг сэрээх гэтэл бие нь хүйтэн байжээ. Тэгэхээр нь 911 рүү залгаж, Ламарын амьгүй цогцсыг буйдан дээрээс олсон тухайгаа хэлжээ.

Энэ дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтан “Хэргийн газарт ямар ч зодооны шинж тэмдэг ажиглагдаагүй. Ноён Ламар эрүүл мэндийн ямар ч суурь өвчингүй байсан” гэжээ. Барууны сэтгүүлчид түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэж мэдээлэж байгаа юм.

Фултон дүүргийн эмнэлгийн шинжээч “Үхлийн шалтгааныг тодруулахын тулд задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа. Баасан гарагт задлан шинжилгээ хийсэн. Хариу нь удахгүй гарна” гэжээ.

Рэппер 9-р сарын 19-нд “State Farm Arena”-д Ник Кэннон, Рип Майклс, Вака Флока, Мардо Вик, Лил Буси болон бусад хүнтэй хамтран тоглолтоо хийх гэж байсан юм.

1990 онд Атланта хотод төрсөн Рич Хоми Куан шоронд богино хугацаанд хоригдсоныхоо дараа хөгжмийн карьераа эхлүүлж, 2013 онд “Type of Way” дуугаараа тайзнаа гарч ирсэн. Тэрээр 2014 онд XXL-д “Би өөрийгөө хөгжмөөр ийм хол явна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Хөгжим бол анхандаа зүгээр л хобби байсан. Би өөрийгөө тайзан дээр гарч, шоу хийнэ гэж бодоогүй. Шоронгоос гарсны дараа би илүү энэ талаар нухацтай авч үзсэн. Тэгээд л миний мөрөөдөл биелсэн юм даа” хэмээжээ.

Куанийн хит дуунаас дурдвал, 2015 оны TikTok бүжгийн чиг хандлага болсон “Flex (Ooh, Ooh, Ooh)” болон” Furious 7” киноны “Ride Out” дуу юм.

Б.Мөнхзул

 

0/1000