Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
user

“NewJeans” хамтлаг ADOR-ын хуучин захирлыг буцааж авчрахыг шаардаж байна

“NewJeans” хамтлаг ADOR-ын хуучин захирлыг буцааж авчрахыг шаардаж байна

“NewJeans” хамтлаг 9-р сарын 11-ний 19:00 цагийн үед “YouTube”-ын шинэ суваг болох “nwjns” дээр “NewJeans юу хэлэхийг хүсэж байна” нэртэй бичлэг шууд дамжууллаа. Тус бичлэгээрээ тэд HYBE компанийн шийдвэр болгоныг дагахгүй гэдгээ мэдэгдэж, одоогийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Мөн HYBE-г энэ сарын эцэс гэхэд “ADOR”-ын хуучин гүйцэтгэх захирал Мин Хэжинийг албан тушаалд нь буцаахыг шаарджээ. Уг хамтлагийн охид Мин Хэжинийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдсаныг тэр өдрийн мэдээнээс мэдсэн байна.

Ханни: Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж бодож байна. HYBE-ийн тушаал бүрийг сохроор дагамааргүй байна. Саяхан HYBE-ийн 4 давхарт байдаг үс, нүүр будалтын салонд намайг ганцаараа байхад тэр өөр хамтлаг, менежертэйгээ явж байсан. Түүнтэй  мэндэлсэн чинь менежер нь бусдын нүдэн дээр түүнд “Зүгээр үл тоо” гэж хэлсэн. Би энэ тухай шинэ захиралдаа хэлтэл “Чамд ямар ч нотолгоо байхгүй биз дээ” гээд намайг зүгээр худалч нэгэн шиг болгоод л гаргасан.

Хэйн: Бид дээр байгаа хүмүүстэй хэдийнэ уулзаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэвч тэр уулзалтууд дээр бидний хэлэхийг оролдсон бүх зүйлсийг сонсоогүй. Бид ингэж шууд дамжуулалт хийхгүй л бол бидний дуу хоолойг сонсохгүй юм байна гэж бодсон.

Даниел: Бид бүгд мөрөөдлийнхөө төлөө л хичээсэн. Бид яг юуг буруу хийсэн юм бэ?. Бид ADOR-ыг анхны байдалд нь буцаахыг хүсэж байна. Бид үүнээс өөр зүйл хүсээгүй. Хүн бүр өөр өөрийн үүрэгт ажлаа сайн хийж чадна.

Минжи: Бидний хүсэж байгаа зүйл хуучин ADOR-ыг буцаан авчирч, менежмент болон продакшныг Мин Хэжин хариуцаж ажиллах. Энэ л бидний HYBE-тай зөрчилдөхгүй, хамтран ажиллах арга зам. Энэ хүсэлттэй холбогдуулан, HYBE шийдвэрээ 9-р сарын 25-ны дотор гаргана гэж найдаж байна.

HYBE компани өөрийн охин компани ADOR-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас Мин Хэжинийг 8-р сарын 27-нд чөлөөлсөн юм. Гэхдээ HYBE компани “NewJeans” хамтлагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ зарласан. Мин Хэжин тус компанийн гүйцэтгэх захирлаас гадна “NewJeans”-ийн хөгжмийн найруулагч байв.

Б.Мөнхзул

0/1000