horoscope
horoscope
horoscope
user

Сэлэнгийн тариаланчид 1 га-гаас 14.7 цн ургац хурааж байна

post-img

Сэлэнгийн тариаланчид үр тарианыхаа 45 хувь, төмс, хүнсний ногооныхоо 40 хувийг хураагаад байна. Тус аймгийн тариаланчид өчигдрийн байдлаар 58.7 мянган га талбайн үр тариаг хураажээ. Үүний 57.4 мянган га нь улаанбуудайнх. Тэд 1 га талбайгаас дунджаар 14.7 цн, нийт 84.4 мянган тонн улаабуудай хурааж аваад байна.

1285 га талбайгаас бусад төрлийн 1748 тонн үр тариа хураасан нь нэгж талбайгаас 13.6 цн ургац авсан гэсэн үг аж. Тосны ургамлын 7.3 мянган га талбайгаас 3969 тонн рапс буюу нэгж талбайгаас 5.4 цн ургац авчээ.

Ногоочид 1295 га талбайгаас 17.3 мянган тонн төмс хураагаад байна. Энэ нь 1 га талбайд 134 цн төмс ургасан гэсэн үг юм.

Ногооны 2.7 га талбайгаас 38.6 мянган тонн ногоо хураажээ. Үүнийг нэгж талбайд хуваавал 141 цн ногоо ноогдож байна.

1
0/1000