horoscope
horoscope
horoscope
user

Завь хөмөрч хүн осолджээ

post-img

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Дангийн тархи гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ тус сумын харьяат, иргэн М нь Чулуут голыг завиар гарч байтал завь нь хөмөрч живсэн байна. Уг ослын дуудлагыг 9-р сарын 21-ний 21:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авчээ. Ингээд Цагдаагийн хэсгийн албан хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 9-р сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас нь 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

1
0/1000