horoscope
horoscope
horoscope
user

Ойн 105.980 мянган га талбайн хөнөөлт шавжийг устгажээ

post-img

Архангай аймгийн Байгаль аялал жуулчлалын газар ойн хөнөөлт шавж, өвчний хаврын судалгаагаар нийт 15 сумын 132 мянган га талбайд Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй голомт үүсгэн тархаж, ой модонд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Энэ онд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, ашиглан, нийт 14 сумын ойн санд улсын төсвийн хөрөнгөөр 92 мянган га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10.3 мянган га талбай, нийт 105,980 га талбайг хамруулан тэмцлийн ажлыг ойн мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна

Цаашид БОГ-ын ажлын байрны зураг төсөв /ТЭЗҮ/-г хийлгэх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар тусгасан улсын болон орон нутгийн төсөв хангалтгүй, зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай голомттой үүссэн нийт талбайд зохион байгуулахад төсвийн хөрөнгө дутагдалтай байгаа аж.  

1
0/1000