Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
user

“Victoria’s Secret” загварын шоу 5 жилийн дараа эргэн ирлээ

“Victoria’s Secret” загварын шоу 5 жилийн дараа эргэн ирлээ

5 жил завсардсан “Victoria’s Secret” загварын шоуг ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод дахин зохион байгуулахаар болсон гэдгийг албан ёсоор мэдээлжээ. Тэд олон нийтийн санаа бодол, шүүмжлэлийг сайтар тунгаасны эцэст шоугаа дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Шоунд үзүүлбэрээ үзүүлэх дуучдын нэрсийг зарлав. Үүнд “Blackpink” хамтлагийн Лиса, “Water” дуугаараа танигдсан дуучин Тайла болон ахмад дуучин Шер зэрэг алдартай бүсгүйчүүдийг сонгосон бол хөтлөгчөөр супер модель Тайра Бэнкс ажиллах аж. Шоунд алхах моделиудын нэрсийг албан ёсоор зарлаагүй байгаа ч Тайра Бэнкс, Кэндис Свейнпол, Жижи Хадид тэргүүтэй брэндийн алдартай сахиусан тэнгэрүүд болон олны хайртай загвар өмсөгчид болох Иман Хаммам, Грейс Элизабет, Девин Гарсиа, Палома Элсессер, Тейлор Хилл, Майова Николас нар оролцох нь тодорхой болжээ.

1977 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Америкийн алдарт дотуур хувцасны загварын шоу болох “Victoria’s Secret” 2019 онд зохион байгуулагдалгүй цуцлагдсан билээ. Тухайлбал: 2018 оны “Victoria’s Secret” загварын шоуг ердөө 3,3 сая хүн үзсэн нь 2001 оноос эхлэн, телевизийн сувгаар дамжуулсан уг загварын шоуны түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон юм. Учир нь брэндийн маркетингийн албаны захирал асан Эд Разек трансжендер болон plus size моделиудыг шоуны тайзнаа алхуулах бодолгүй гэдгээ хуваалцсан. Үүнд олон нийт дургүйцэж, улмаар тус брэнд ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.

Түүнчлэн 2020 онд “Victoria’s Secret” брэндийн удирдлага өөрчлөгдсөний зэрэгцээ борлуулалт нь буурч, цар тахлын улмаас АНУ болон Канад дахь нийт 250 салбар дэлгүүрээ бүрмөсөн хаахаар шийдэж, эцэст нь алдарт загварын шоугаа цуцалсан түүхтэй.

Б.Мөнхзул

0/1000