Италийн брэнд “Dolce & Gabbana” сүүлийн үед нохойд зориулсан үнэртэн зохион бүтээж байгаа юм. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр алдарт загвар зохион бүтээгч Доменико Дольче Фефе гэдэг нохойдоо зориулан, үнэртэн бүтээхээр шийджээ. “Fefé” гэж нэрлэсэн сүрчиг нь нохойд зориулсан илангийн хүр хорхойн үр, зандан модны өтгөн өнгө зэргийг агуулсан, анхдагч спиртгүй анхилуун үнэртэн юм.
100 мл нь 109 долларын үнэтэй “Fefé”-ыг гялалзсан ногоон лакаар бүрсэн шилэн саванд савлаж, ялгар улаан металл таглаагаар таглан, 24 каратын алтаар бүрсэн сарвуугаар чимэглэжээ. Үүнийг худалдан авсан хүн бүрт D&G брэндийн хүзүүвчин дээр нохойных нь нэрийг бичин бэлэглэж байна.
“Fefé”-г гар дээрээ эсвэл сойзон дээр шүршээд, нохойныхоо үсийг биеийн дундаас сүүл хүртэл нь үрж эсвэл самнаж хэрэглэнэ.
Б.Мөнхзул

