horoscope
horoscope
horoscope
user

Гадаадаас 3 дахин их машин оруулж иржээ

post-img

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл манай улсын машины наймаачид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 22-ны хооронд суудлын 90.287 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 75.1 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилийн өдийд манай улс гадаадаас суудлын 22.481 машин импортолсон байв. Тэгвэл одоо түүнээс 3 дахин олон буюу 67.805-аар олон машин оруулж ирээд байгаа юм.  

4 хоногийн өмнө манай улсын хилээр суудлын 89.291 машин импортолсон байв. Үүнээс үзвэл наймаачид, иргэд хоногт 249 машин оруулж ирж байна.

Дээрх хугацаанд ачааны 21.211 машин импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, ачааны машины импорт 44.2 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн өдийд манай улс гадаадаас ачааны 11.836 машин оруулж ирсэн аж. Тэгвэл одоо түүнээс 9375-аар олон машин импортлоод байна.   

1
0/1000