horoscope
horoscope
horoscope
user

ЦЕГ “102 police” аппликэйшн ашиглалтад орууллаа

post-img

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр “102 police” аппликэйшн ашиглалтад орууллаа. Иргэд уг аппликэйшнийг ашиглан, цагдаагийн байгууллагад дүрстэй дуудлага, мэдээлэл өгөх, мэссэж илгээх боломжтой. Танд тусламж үзүүлэхээр ирж яваа цагдаагийн машины байршил уг аппликэйшн дээр харагдана. 

Мөн замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүсийн мэдээлэл уг апп дээр бий. Цагдаагийн байгууллагад гаргасан таны гомдол, мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг албан хаагч шалгаж, ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэж байгааг ч уг аппаар харуулна. 

Ямар нэг зөрчил цагдаагийн байгууллагад мэдээлсэн бол түүний урамшууллаа ч уг аппаар хянаж болох ажээ.  

4
0/1000