Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
user

Атлантагийн 4 панда 25 жилийн дараа нутаг буцна

Атлантагийн 4 панда 25 жилийн дараа нутаг буцна

Атланта амьтны хүрээлэн 25 жилийн дараа Лун Лун, Ян Ян болон тэдний зулзага Я Лун, Ши Лун гэсэн 4 пандаг 10-р сарын дундуур Хятад руу буцна гэж зарлалаа. Хүрээлэнд тэжээсэн панда 25-30 насалдаг ажээ. Үүний зэрэгцээ Вашингтон дахь Сан Диегогийн амьтны хүрээлэн энэ зун 2 шинэ панда хүлээж авсан байна.

1999 оноос хойш эдгээр панда амьтны хүрээлэн, хотын чухал хэсэг болжээ. Тэдний зурагтай сурталчилгааны самбарыг Атланта даяар байрлуулжээ. Тус нутгийн иргэд эдгээр пандаг харах дуртай гэнэ.

АНУ-ын амьтны хүрээлэнд панда ховор байдаг. Өнгөрсөн 6 дугаар сард Сан Диегод 2 баавгай ирэхээс өмнө Атлантагийн панда АНУ-д цорын ганц нь байв.

хулсны баавгай.png

Атлантагийн амьтны хүрээлэнгийн амьтны эрүүл мэнд хариуцсан дэд ерөнхийлөгч “25 жилийн өмнө пандануудыг авчирснаас хойш доктор Сэм Ривера тэдэнтэй хамтран ажиллажээ. Пандануудтай салах ёс гүйцэтгэх нь түүнд хэцүү байх болно” гэжээ. Атланта амьтны хүрээлэн Хятад дахь хулсны баавгайнуудыг хамгаалахад зориулж, 17 сая гаруй доллар цуглуулжээ. Үүний ихэнхийг Хятадын байгалийн 8 нөөц газрыг дэмжихэд, зарцуулсан байна.

Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сангийн мэдээлснээр 1980-аад онд зэрлэг байгальд 1000 орчим панда байсан аж. 2016 оны байдлаар панда ховордсон амьтдын жагсаалтаас хасагдсан юм. Панда сүүлийн 10 жилд 17%-иар өсөж үржсэн байна.

                                                                                                                                      Б.Мөнхзул

0/1000