horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Леброн Жэймс хүү Броннигийн хамт Лейкерсийн бэлтгэлдээ гарлаа

post-img

Леброн Жэймс өөрийн хүү 19 настай Бронни Жэймсийн хамт Лос Анжелес Лэйкерс багийнхаа 22 дахь бэлтгэлээ эхэллээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Бронни Жеймсийг Лэйкерс драфтын 55 дахь сонголтоор авсан билээ. Ингэснээр бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Леброн Жеймс өөрийн хүүтэйгээ хамт нэг багт тоглохоор болсон юм. Тун удахгүй тэд НБА-гийн түүхэнд хамтдаа тоглосон анхны аав хүү болж, Леброны хүсэл мөрөөдлөө биелэх болно.

Тэд Даваа гарагт багийнхаа хэвлэл мэдэээллийн өдөрлөгт оролцож Лэйкерсийн алтан өмсгөлийг өмсөж, гэрэл зураг даруулж, гэр бүлийнхээ харилцааг харуулсан ярилцлага өгчээ.

Леброн “Үнэнийг хэлэхэд өдөр бүр ажилдаа ирж, хүүтэйгээ хамт өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж, түүний өсөлтийг харах боломжтой байх нь үнэхээр аз жаргал юм. Бид бие биенээ хурцалдаг. Багийнхныгаа ч шахдаг. Зөвхөн миний хувьд төдийгүй манай гэр бүлийн хувьд энэ бол баяр баясгалантай мөч” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Харин Бронни “Би бэлтгэл сургуулилтаа хийхийг тэсэн ядан хүлээж байна. Аавтайгаа бэлтгэл хийж, өндөр түвшинд өрсөлдөнө гэдэг үнэхээр галзуу мэдрэмж” гэжээ.

Леброн ирэх 12 сард 40 нас хүрэх бол хүү Бронни энэ Ням гарагт 20 насны босгыг давна. Хоёр жилийн өмнөөс Леброныг хүүтэйгээ хамт тоглоно гэх яриа гарсан нь удахгүй биелэлээ олох юм.

Бронни Жэймс өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт нь 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт нь 2.1 байна.

7
0/1000