horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Г.Ариунжаргалд өргөө цагаан гэр гардууллаа

post-img

Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиглэл, олон улсын “Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2024.10.03/ ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Г.Ариунжаргалд өргөө цагаан гэр гардууллаа.

May be an image of 6 people and text

Энэхүү арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороодын дарга нар, ахмад ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

Ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Г.Ариунжаргал нь цагдаагийн байгууллагад 19 жил ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осолд орж, эмчийн хяналтад оржээ.

Цаашид Монгол цэргийн нэгдсэн холбооноос ахмадуудынхаа эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж, олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

1
0/1000