horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Бразилийн хөлбөмбөгчид 6 дахь удаагаа Футзалын Дэлхийн аварга боллоо

post-img

Есдүгээр сарын 14-нд Узбекистаны Ташкент, Бухара, Андижан хотуудад эхэлсэн футзалын ФИФА-гийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн өчигдөр (10.06) өндөрлөлөө.

7 хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Хүрэл медалийн төлөө Украин -Францын шигшээ багууд өрсөлдөж, Украинчууд ДАШТ-д анх удаагаа оролцож Францыг 7:1-ээр илт илүүрхэн ялж, футзалын ДАШТ-ээс анхны медалиа зүүлээ.

Харин шигшээ тоглолтод дэлхийн 5 удаагийн аварга Бразил, 2016 оны дэлхийн аварга Аргентиний багууд хүч үзлээ.

Бразилчууд эхний гоолыг чөлөөт цохилтоос маш гоё хувилбар гүйцэтгэн, төгсгөлийг өмнөх дэлхийн аваргын ” мэргэн бууч” Феррао хийлээ. Харин хоёр дахь гоолыг Рафа Аргентиний хаалгачийн алдааг ашиглан 2:0 болгосон. Аргентинчууд хоёр дахь хагаст тооны зөрүүг багасгахын хаалга руу маш олон цохилт хийсэн Бразилийн хаалгач Виллиан үнэхээр гайхалтай байлаа. Тоглолт дуусахад 7 минут үлдээд байхад Аргентин хаалгачаа талбайн тлглогчоор сольж, “шийдсэн мэх”-ээ хийв.

Гэвч Виллиан, Марлон тэргүүтэй Бразилийн ” бетон ” хамгаалалтыг сэтэл чадсангүй.Тоглолт дуусахаас 2 минутын өмнө Аргентин тооны зөрүүг багасгасан ч үлдсэн хугацаанд дахин гоол хийж чадалгүй, 2:1-ээр Бразил хожин дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртлээ.

Тэд футзалын ДАШТ-ээс 6 алт, 1 мөнгө, хүрэл, харин Аргентин нэг алт, хошой мөнгөн медальтай боллоо.

Тэмцээний шилдэг хаалгачаар Виллиан , шилдэг довтлогчоор Марсел (10 гоол ), шилдэг тоглогчоор Диегу ( бүгдээрэ Бразил) нар тодорлоо.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

1
0/1000