horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Журам, тушаал шийдвэрийн ил тод байдлыг сайтар хангаж, хэрэгжилтийг нээлттэй тайлагнана

post-img

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа.

Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж, Боловсролын яамны шинэ бүтэц батлагдсанаас хойш Боловсролын сайдын А тушаал 121 гарснаас хэрэгжилт тайлагнах 9, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын А тушаал 53 гарснаас хэрэгжилт тайлагнах 11 тушаал байна. Үүнээс 7 нь бүрэн хэрэгжсэн, 13 нь хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа юм. Мөн 7 журамд нэмэлт өөрчлөлт орох болон шинээр батлагдсан байна.

Цаашид батлагдсан журам, тушаал шийдвэрийн ил тод байдлыг сайтар хангаж, хэрэгжилтийг цаг тухайд нь нээлттэй тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгав.

0
0/1000