horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Волейболын залуучуудын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

post-img

Өчигдөр Спортын төв ордонд волейболын залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн тоглолтууд болж, шилдгүүдээ шалгаруулав. Эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийн төлөө “Хилчин” баг “Хобби эйс” багийг 3:0 харьцаагаар хожиж, залуучуудын УАШТ-ий гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Харин эрэгтэйчүүдээс “Шанх Транс” баг “Төв Миг” багийг 3:2 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэд болов.

 Тэгвэл эмэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөө “Ховд Ижил Алтайн барс Торгууд Спортс” баг “Энагурэ” багтай өрсөлдөж 3:1 харьцаагаар ялж, Залуучуудын Улсын аварга болсон бол эрэгтэйчүүдийн аваргын төлөө “Минтонетт Говь” Натур бакс багууд тоглож 3:2 харьцаагаар “Минтонетт Говь” баг өрсөлдөгчөө ялж, алтан медаль хүртлээ.

Монголын Волейболын холбооноос энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Гэрэл нэмье” уриан дор зохион явуулсан юм. Тэмцээнд нийт эмэгтэй 12,  эрэгтэй 19 багийн тамирчид өрсөлдсөн билээ.

1
0/1000