horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц байдал зарлав

post-img

Боливи Улсад 3 долоо хоногийн өмнөөс үүссэн ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатаж түүхэн дээд түвшинд хүрчээ. Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор 7 сая га.талбай шатжээ.

Энэ жил Боливи Улсад гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь тус улсын зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулж гал түймрийн улирлын дээд түвшинг давжээ. 

Иймд тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүсэв. Энэхүү ой хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний ихэнх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болсны улмаас дүрвэхэд хүргэжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь түймрийн тархалтыг улам дордуулж байгаа талаар мэдээлжээ. Tierra Foundation төрийн бус байгууллагаас даваа гарагт гаргасан судалгааны тайланд шатсан га талбайн хэмжээ нь 19 сая хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц байна гэжээ.

Б.Гэрэлзаяа

3
0/1000