horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Маргааш эхлэх Абу Дабигийн Их дуулгад Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар зодоглоно

post-img

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо маргааш эхэлнэ. Чансаа өндөртэй энэ тэмцээнд 29 улсын 228 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бол манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар зодоглоно.

Б.Эрхэмбаярын хувьд 2023 оны Абу Дабигийн Их дуулгын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, мөн өнгөрсөн тавдугаар сард Абу Даби хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоодугаар байр эзэлсэн. 2024 оны Азийн аваргад түрүүлсэн тэрээр -66 кг жинд өрсөлдөх юм.

Харин Л.Сосорбарамын хувьд 33 дахь удаагийн Парисын олимпын наадамд зодоглосноос хойш анхныхаа тэмцээнд оролцох гэж байна. Тэрээр 2019 оны Дюссельдорфын Их дуулга, 2021 Ташкентын Их дуулга,  2022 Бакугийн Их дуулгад үзүүрлэж, 2024 оны Ташкентын Их дуулга болон 2022, 2023 оны Токиогийн Их дуулгын тэмцээнээс гурвантаа хүрэл медаль хүртсэн билээ.

Дашрамд дурдахад, энэ тэмцээний -52 кг болон -66 кг жинд Арабын нэгдсэн Эмират улсын өмнөөс Б.Хорлоодой, Б.Нармандах нар барилдана.

19
0/1000