horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Илон Маскийн “Х” Бразил улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болов

post-img

Бразилийн Дээд шүүх Мягмар гарагт тэрбумтан Илон Маскийн “Х” буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тус улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрөв.

Бразилийн Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес Илон Масктай хэдэн сарын турш маргаантай байсан билээ. Тодруулбал өмнө нь “Твиттер” гэж нэрлэгддэг байсан платформ нь үзэн ядсан үг хэллэгийг зохицуулахтай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэн наймдугаар сарын сүүлчээс эхлэн “Х”-ийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийг Илон Маск цензур хэмээн буруушааж, шүүгч Мораесыг дарангуйлагч гэж нэрлэн өөрийн байр сууриа илэрхийлсэн.

 Тэгвэл уг маргаантай асуудал нэг талдаа гарчээ. Дээд шүүхийн шүүгч Мораес нь “Х”-ийг Бразил улсад дахин үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Бразилийн харилцаа холбооны зохицуулагч Анател X-ийг 24 цагийн дотор дахин онлайн болгохын тулд ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Үүний дараа “X” Бразилд буцаж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа “хуулийн хүрээнд үг хэлэх эрх чөлөөгөө үргэлжлүүлэн хамгаалах болно” хэмээсэн байна.

0
0/1000