horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Н.Баатар, А.Алтанхуяг нар чөлөөт бөхийн Дэлхийн аварга боллоо

post-img

Хорватын Порец хотноо чөлөөт бөхийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13 өдрүүдэд болж буй. Энэ тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Н.Баатар Ираны бөхийг 8:2 харьцаагаар илүүрхэж дэлхийн хошой аварга болсон бол 130 кг-ийн жинд Монгол Улсын начин А.Алтанхуяг мөн алтан медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа Хорватын тэнгэрт мандуулав.

  Мөн Ш.Баянмөнх хүрэл медаль хүртэж тус тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн монголын анхны тамирчин болов. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө, 8 хүрэл нийт 11 медаль аваад байна.

69
0/1000